ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН ХӨГЖЛИЙН ТЭГРИ КЛУБЭЭС “ГУТРАЛ GOOD BYE” НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
13/05/2026
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН ХӨГЖЛИЙН ТЭГРИ КЛУБЭЭС “ГУТРАЛ GOOD BYE” НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хууль зүйн сургуулийн оюутан хөгжлийн ТЭГРИ клубын I курсын нийт оюутнууд, зөвлөх багшийн хамтаар “СЭТГЭЛ ГУТРАЛ GOOD BYE” номын хэлэлцүүлгийг 2026 оны 5 сарын 12-ны өдөр зохион байгуулав. Өнөө цагт сэтгэл зүйгээ зөв удирдан зохион байгуулахад ямар чухал байгааг онцгойлон дурьдаж Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн доктор, дэд профессор Ц.Оюунаа нээж үг хэлэв.     Хэлэлцүүлгийн зорилго нь хууль зүйн салбарт ажиллах ирээдүйн эрх зүйч, хуульч нарт зориулж ажлын ачааллыг даах сэтгэл зүйн хандлага, өөрт тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн бөгөөд энэ нь цуврал хэлэлцүүлгийн анхных нь юм.

Номын зохиогч Анагаах ухааны доктор, анагаахын бичил амь судлаач, сэтгэл судлаач, сэтгэл засалч Д.Булган Италын Бүгд Найрамдах Улсаас цахимаар холбогдож тархи судлал, сэтгэл зүйгээ удирдах онолын асуудал болон оюутнуудын асуултанд хариулж, номыг уншсан оюутнуудтай санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийг I курсын ангийн дарга С.Мөнхцэцэг, номын зохиогч Д.Булган нар чиглүүлэв. Тэгри клубын зөвлөх, ХЗС-ийн багш, Хууль зүйн доктор, дэд профессор Ц.Оюунаа хэлэлцүүлгийн ач холбогдлыг нэгтгэн дүгнэж хаав. 

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube