Бахархалт амжилт: Ахлах багш С.Мөнхбаатар олон улсын уралдаанд тэргүүллээ.
29/05/2026
Бахархалт амжилт: Ахлах багш С.Мөнхбаатар олон улсын уралдаанд тэргүүллээ.

ОУУБИС-ийн Инженер Дизайн Технологийн сургуулийн Дизайны тэнхимийн ахлах багш, олон улсын мастер зураач С.Мөнхбаатар Франц улсад зохион байгуулагдсан "Алтан бийр - 2026" (Watercolor Golden Brush) олон улсын усан будгийн 3 дахь удаагийн цахим уралдаан-үзэсгэлэнд дэлхийн 54 орны уран бүтээлчидтэй өрсөлдөж, усан будгийн “Хөрөг”-ийн төрөлд түрүүлэн, тус тэмцээний хамгийн нэр хүндтэй шагнал болох “АЛТАН БИЙР” -ийн эзэн боллоо.

Дизайны тэнхимийн хамт олон болон үе үеийн шавь нарынх нь нэрийн өмнөөс дэлхийн хэмжээний уран бүтээлч болсноо дахин баталсан С.Мөнхбаатар багшдаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 👏👏

Таны сурган хүмүүжүүлэх болон уран бүтээл туурвих үйлсэд нь улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube