ОУУБИС-ийн багш, судлаачдын судалгааны бүтээл Scopus-д бүртгэлтэй олон улсын хурлын эмхэтгэлд хэвлэгдлээ
16 цаг 6 мин
ОУУБИС-ийн багш, судлаачдын судалгааны бүтээл Scopus-д бүртгэлтэй олон улсын хурлын эмхэтгэлд хэвлэгдлээ

ОУУБИС-ийн Эрдэм шинжилгээ багшийн хөгжлийн албаны дарга, Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор, хууль зүйн доктор О.Амарсанаа, Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн албаны судлаач, доктор Д.Билэгжаргал-тай хамтран “Assessing Law Students’ Learning Behaviors and Intention Through the Theory of Planned Behavior: A Case Study” сэдэвт хууль зүйн боловсролын талаарх судалгааны бүтээлээ Scopus-д бүртгэлтэй “The proceedings for the 12th International Conference on Higher Education Advances (HEAd'26)”-д хэвлүүллээ. 

Энэхүү бүтээл нь ОУУБИС-ийн багш, судлаачдын олон улсын түвшний судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буйг харуулсан чухал үр дүнгийн нэг болж байна.

Судалгааны бүтээл хэвлэгдсэнд О.Амарсанаа, Д.Билэгжаргал нарт халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Судалгааны ажлын холбоос:

Paper link: https://doi.org/10.4995/HEAd26.2026.21685

Conference proceeding link: https://doi.org/10.4995/HEAd26.2026.22486

Scopus link: https://www.scopus.com/pages/publications/105046172375

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube