Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Монголч эрдэмтдийн их хурлыг анх 1959 онд зохион байгуулахад 15 орны эрдэмтэн судлаачид 1 салбар хуралдаанаар 34 илтгэлийг хэлэлцүүлж байсан бол энэ жил 6 салбарын, 13 салбар хуралдаанаар 526 илтгэлийг хэлэлцүүлэн чуулжээ.
Энэхүү их хурал нь 66 жилийн хугацаанд тогтвортой хуралдаж, түүхэндээ 60 гаруй орны 3500 гаруй илтгэлийг хэлцсэн бөгөөд эдүгээ дэлхийн монгол судлалын салбарын хамгийн өргөн, нэр хүндтэй эрдэм шинжилгээний чуулган болж, өргөжин хөгжсөөр байна.
Энэ удаагийн олон улсын Монголч эрдэмтний XIII их хуралд манай ОУУБИС-аас 5 эрдэмтэн оролцож, судалгааны үр дүнгээ амжилттай хэлэлцүүллээ. Үүнд:
Эдгээр эрдэмтэн багш нартаа баяр хүргэн, цаашдын эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.