2026–2027 оны хичээлийн жилийн I улирлын тэтгэлгийг 527 оюутанд гардууллаа
24/09/2026
2026–2027 оны хичээлийн жилийн I улирлын тэтгэлгийг 527 оюутанд гардууллаа

Олон улсын Улаанбаатарын их сургууль нь оюутнуудын сурлагын амжилтыг дэмжих, эрдэм шинжилгээ, урлаг, спорт болон нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, суралцах орчныг дэмжих зорилгоор 2026–2027 оны хичээлийн жилийн I улирлын тэтгэлгийг нийт 527 оюутанд олголоо.

Тэтгэлгийн батламж гардуулах үйл ажиллагааны үеэр оюутнуудад дараах төрөл, чиглэлээр тэтгэлэг олгосон байна. Үүнд:

  • Удирдах зөвлөлийн даргын нэрэмжит тэтгэлэг – голч дүнгийн үзүүлэлтээр

  • Ректорын нэрэмжит тэтгэлэг – голч дүнгийн үзүүлэлтээр

  • Оюутны зөвлөлийн тэтгэлэг

  • Эрдэм шинжилгээний тэтгэлэг

  • Спорт, урлагийн тэтгэлэг

  • Багш, ажилтны хүүхдүүдийн тэтгэлэг

  • Халамжийн тэтгэлэг

  • Оюутны байрны төлбөрийн тэтгэлэг

  • Байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлэг

  • Нийгмийн үйлчилгээний тэтгэлэг

  • Солонгос судлалын нэрэмжит тэтгэлэг

  • Шинэ элсэгчийн тэтгэлэг зэрэг болно.

Нийт тэтгэлгийн санхүүжилт 559,714,650 төгрөг бөгөөд үүнээс:

Сургуулийн өөрийн санхүүжилтээр
480 оюутанд 429,789,900 төгрөгийн тэтгэлэг,

Гаднын байгууллага, хувь хүний санхүүжилтээр
47 оюутанд 129,924,750 төгрөгийн тэтгэлгийг тус тус олгожээ.

Ийнхүү Олон улсын Улаанбаатарын их сургууль нь оюутнуудын сурлагын амжилт, авьяас чадвар, эрдэм шинжилгээний идэвх, нийгмийн оролцоог дэмжихийн зэрэгцээ суралцагчдад тулгарч буй санхүүгийн хүндрэлд дэмжлэг үзүүлэх замаар оюутан бүрийн хөгжлийг дэмжсэн тэтгэлгийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөр, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube