Инженер технологи, дизайн сургууль
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Инженер технологи, дизайн сургууль

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн  эрдэмтэн багш нар, ажилтан, нийт төгсөгчид,  одоо суралцаж буй оюутан залуус та бүхэндээ сургуулийнхаа түүхт 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж мэндчилж байна.

Монголын ард түмэн эрдэм мэдлэг эзэмшихийг эрхэм дээд гэж үзэж залуу хойч үеэ сурч боловсрох, хүмүүжих, нийгэмд зөв хандлагыг түгээсэн иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарал хандуулж, сургалтын таатай орчин бүрдүүлж ажиллаж байгаа сургуулиудын нэг нь манай сургууль билээ. Эдүгээ 30 жилийн түүхийг бүтээлцэж яваа  үе үеийн эрдэмтэн багш нар, ажилтан, оюутан залуус та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэндээ сургуулийнхаа түүхт 30 жилийн ойдоо  сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтаар  бэлэг барихыг хүсэн ерөөе! 

 

 

 

 

 

ИНЖЕНЕР, ДИЗАЙН, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, 

БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Д.ЧАНЦАЛНЯМ

Инженер технологи, дизайн сургууль ТАНИЛЦУУЛГА

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн харьяанд  2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн бүрэлдэхүүн 5 сургууль байгуулагдсаны нэг нь Хөдөө аж  ахуй, Инженерийн сургууль юм. Тэрээр өмнө нь салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөгийн Их сургуулиудын хөгжлийн чиг хандлага, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын орчны стандарт шаардлагыг хангах, ажил олгогчийн сэтгэл ханамж,  бэлтгэж байгаа мэргэжлийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж дараах бүтцээр ажиллуулахаар сургуулийн удирдах зөвлөлөөс шийдвэрлэж, захирлаар нь профессор  Д.Чанцалнямыг 2019 оны 08-р сарын 23 ны  №13/19-20 тушаалаар томилжээ.

2022  оноос Инженер, дизайн, технологийн сургууль болгон нэрээ өөрчилж захирлаар нь доктор, профессор Д.Чанцалнямыг  улируулан томилжээ.

Тус бүрэлдэхүүн сургуулийн харьяанд дараах мэргэжлийн хөтөлбөрөөр бакалаврын сургалт явуулж байна. Тухайлбал:

D 082101 - Ойн аж ахуй      

D 082102 - Хотын ногоон байгууламжийн дизайн  

D 081102 - Мал зүй  

D 061302 - Программ хангамж

D 061303 - Мэдээллийн систем

D 061304 - Мэдээллийн технологи

D 021105 - График дизайн 

D 021202 - Хувцас дизайн

D 021203 - Үйлдвэрлэлийн дизайн 

D 021204 - Интерьер  дизайн 

Ахисан түвшиний төгсөлтийн дараах сургуульд:

                 Е 081202 - Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй 

                 E 061302 - Программ хангамж

                 Е 081102 - Мал зүй

МАГИСТРЫН хөтөлбөрийг  хэрэгжүүлж байна.

Нийт 3 тэнхим, 3 судалгааны төвүүдтэй, бакалаврын 10, магистрын 2 хөтөлбөрөөр нийт 340 гаруй оюутан, суралцагчдад сургалт явуулдаг.

2 профессор, 1 дэд профессор, 10 ахлах багш,  6 багш зэрэглэлтэй мэргэжлийн багш нар сургалтын үйл  ажиллагаа эрхлэж байна.

Тус сургуулийн эрхэм зорилго бол хувь хүний мэргэжил эзэмших хүсэл сонирхолыг эрхэмлэн дэлхийн болон Монголын эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангах, зах зээлд өрсөлдөн хөрвөх, өндөр ур чадвартай бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх явдал юм. Үүний тулд дараах зорилтуудыг тавин ажиллаж байна.

  • Бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын хэлбэрийг зөв сонгох, үе шаттай, уялдаа холбоо бүхий сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх;
  • Суралцагчид, бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоон хамтарсан судалгаа шинжилгээний ажил явуулах, инноваци, технологи дамжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, хөгжлийн асуудалд тэнхим бүр тодорхой зорилготой ажиллаж байна. Үүнд:

-  Докторант багш нарыг ойрын 1-2 жилд хамгаалах ажлын нөхцлөөр хангах;

- Залуу багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийх цаг боломж дутагдалтай, ачаалал ихтэй байдлыг харгалзан үзэж цаашид илүү их дэмжин ажиллахад онцгой  анхаарч ажиллаж байна.

Энэ хугацаанд Интерьер дизайн, График дизайн, Программ хангамж, Ойн аж ахуйн хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн амжилтаар сургуулийнхаа түүхт 30 жилийн ойгоо угтаж байна.

  • Гадаадын  ижил төстэй Их Сургуулиудын туршлага судлах тал дээр анхаарч 2+2, 1+1 хөтөлбөрийг  хэрэгжүүлж ажиллах хүрээнд:

 -  сургалтын үйл ажиллагаа, зохион байгуулалт, хөтөлбөр стандарт, хичээл заах арга зүйн   талаар  туршлага судлах;

-  орчин үеийн ижил төстэй лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

-  багш нарыг эрдэмжүүлэх  талаар туршлага судлуулах;

-  бакалавр, магистрант оюутнууд, залуу багш нарыг  БНСУ-д урт богино хугацааны  мэргэжил дээшлүүлэх, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх замаар орчин үеийн дэвшилтэт техник, технологийг эзэмшүүлж, дадлагажуулах  ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж эхлээд байна.

Инженер технологи, дизайн сургууль Тэнхимүүд
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube